2010-01-29
Магадгүй...
“Хүн” гэгч цаг хугацааны орон зайд орших нэгэн зүйл амьтан билээ. Гагцхүү оюун ухаан, цэцэн билгээрээ л адгуусан төрлөөс ялгарна. Чухам хүмүүн биеийг олж тоост хорвоод мэндэлсэн “хүн” гэгч ухамсарт амьтны өмнө л ирээдүйд учрах амьдралаа шийдэх хоёр өнгийн хаалга оршино. Нэг нь аз жаргалын цагаан хаалга, нөгөө нь хагацал зовлонгийн хар хаалга юм.
Иймийн тул хүн аз жаргал, зовлон гуниг хэмээх эсрэгцэн орших туйлт хаалганы завсарт төрж, өсч өндийх гэнэн балчир наснаас эхлэн, сэтгэлийн дотоод ертөнцийн чанараасаа шалтгаалан мөнөөх хоёр хаалганы нэгийг аль хэдийнээ нээчихсэн, хөл дээрээ тогтох гэж ямар нэгэн бариул эрэх мэт тэмтчин бүдчин бэдрэх бөлгөө. Гэвч нээсэн л бол хүмүүн та үүрд анх сонгосон хаалганыхаа цаана амьдарна гэсэн үг биш. Хагацал зовлонгийн хар хаалгыг хуу татан нээгээд, аз жаргалтай, гэрэл гэгээтэй сайхан амьдралыг сонгох боломж хүн бүрт бий. Энэ бол жаргал зовлонгийн аль нь боловч ялгаагүй даван туулах “хорвоогийн жам ёсон” эсвэл бурхны мутарласан “хууль” ч байж болох юм. Магадгүй байж ч магадгүй.    

Г.Болороо
Бичсэн: nuuts | цаг: 13:28 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


Az jargaliin haalgiig neegeerei gej minii blogt zochloh hvn bvrt erooy.
Бичсэн: Зочин цаг: 17:58, 2010-02-13 | Холбоос | |


Az jargaliiin tsagaan haalga uud bi temvvlseer magadgui ...
Az jargaliiin tsagaan haalga uud bi temvvlseer magadgui tvvniig bi neej magadgui hehe
Бичсэн: Tuvshuu (зочин) цаг: 13:25, 2010-02-11 | Холбоос | |


баярлах bi az jargaliin haalgaa tatsanaa endees olj unshlaa. chamd bayrlalaa.
Бичсэн: Зочин цаг: 13:46, 2010-01-29 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax